“Miss Tourism World 2019 Intercontinental Final” тэмцээнд Б.Мөнхчимэг оролцож байна

“Miss Tourism World 2019 Intercontinental Final” олон улсын миссийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн мисс Б. Мөнхчимэг оролцох эзнээр тодорсон юм.

Тэрбээр БНХАУ-ын Шанхай хотод 2018 оны 12-р сарын 19-нээс 2019 оны 1-р сарын 10 хооронд зохиогдох тэмцээнд оролцохоор өчигдөр /2018.12.19/ Шанхай хотыг зорилоо.

Б.Мөнхчимэг нь Андра агентлагийн загвар өмсөгчөөр ажилладаг бөгөөд “Шинэ монгол коосэн”-д суралцдаг, Япон хэлтэй, Төмөр хуур хөгжим тоглох, бүжиглэх авьяастай аж. Мисс Б.Мөнхчимэгийн гаргасан амжилтаас дурдвал энэ оны зургадугаар сард “Мисс Монголиа” холбооноос зохион байгуулсан Монголын гоо бүсгүйг шалгаруулах “Мисс Монголиа 2018” тэмцээний тэргүүн миссээр тодорч өнгөрсөн сард Япон Улсад зохиогдсон “Miss International- 2018” тэмцээнд амжилттай оролцсон билээ.Мөн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд зохиогдсон “Гоёл-2019” наадмын тусгай байрын шагналыг хүртсэн юм.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …