Э.Лхагвадулам дэлхийн дээд амжилтыг шинэчилжээ

Хонконг хотноо болж буй Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа ОУИМ, Өсвөрийн дэлхийн аварга Э.Лхагвадулам “Хоёртын тоолол” төрөлд 5597 цифр цээжлэн алдаагүй санаснаар дэлхийн дээд рекордыг шинэчлэн тогтоож, Геннисийн номонд бичигдэхээр болжээ.

Энэхүү тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Англи, Япон зэрэг олон орны шилдэг 260 гаруй тамирчид 10 төрлөөр өрсөлдөж гурван насны ангилалд аваргуудаа тодруулах юм. Тус тэмцээнд  эх орноо төлөөлөн Монголын оюун ухааны академийн баг тамирчид оролцож байна.

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …