Өнөөдөр Монголын төр зогсонги байдалд орж, улс орны хөгжил дэвшил, ард түмний эрх ашгийн асуудал нэн тэргүүнд шийдвэрлэгдэх бус мөнгөтэй эрх мэдэлтэй бүлэглэлийн эрх ашигт шударга бусаар үйлчилдэг тогтолцоо идэвхийлэн өрнөн цэцэглэж байна. Өчигдөр 60 тэрбумын гэх бүлэглэлийнхэн “МАН-ын гишүүд дэмжигчдийн холбоо”-г байгуулж Драмын театрт их хурал зохион байгууллаа.
Хуралд оролцогчид энэ хурлыг 450 сая төгрөгөөр хийж байна гэх мэдээллийг өгөв. Төлөөлөгчид УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахгүйн тулд улс төрийн акц хийж байгаа гэдгийг ч ярьж, сошиалд бичиж харагдлаа. 450 сая төгрөгийн их хуралд Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, М.Билэгт нарын гишүүд очсон бөгөөд энэ хуралд очсон хүн бүрт тус бүрт нь 200 мянган төгрөг, гол зохион байгуулагч гэх хүмүүст нь 1 сая төгрөг өгчээ. Гэвч мөнгө авсан төлөөлөгчид хуралд чин сэтгэлээсээ идэвхийлэн оролцоогүй учир 60 тэрбумынхан тэр хүмүүсийг мөнгөө буцааж төлөх өрөнд оруулсан сурагтай.
Тэр ч бүү хэл холбооны ард МАК, MCS гэх нөхцөлгүй баян компаниуд байж санхүүжилтийг нь хийсэн гэх мэдээлэл ч бас хөвөрч байна. 450 сая төгрөгөөр их хурал хийж үр дүнгүй салхинд хийсгэж байхаар өнөөдөр нийгэмд бий болсон шатахуун, валютын ханшийн өсөлт, утаа гэх мэт нэн яаралтай шийдвэрлэх асуудалд зарцуулах байтал сандал суудлын төлөө,өөрсдийн эрх ашгийн төлөө увайгүй үйлдэл хийж байгаа нь шударга бус. Хагацаж болдоггүй сандал ширээ,үрж дуусдаггүй их хөрөнгө мөнгө ард түмнийг улам их бухимдуулж байна.
УИХ-ын дарга М.Энхболд Монголын улс төрд 30 орчим жил зүтгэсэн атлаа өнөөдөр улсын хөгжил цэцэглэлтийн төлөө чухам яг юу хийсэн бэ гэдэг АСУУЛТ-д ард түмэн хариулт хүлээж байна. Нэгэнт хийсэн гавьяагүй, хэдхэн гэр бүлийн, МАНАН бүлэглэлийн эрх ашгийн төлөө ажиллаж буй нь үйлдлүүдээрээ нотлогдож буй учир түүнийг ёс зүйгээ ухамсарлаж ажлаа өг гэдэг шахалт нийгмээс асар хүчтэй өгөөд эхэлсэн байна.