“Дакар ралли-2019” уралдах Монголын баг Перуд очжээ

Авто спортын олимп гэгддэг “Дакар ралли 2019” олон улсын тэмцээн Перу улсын нутаг дэвсгэрт энэ сарын 06-17-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

XXXXI удаагийн раллид 40 орны 534 тамирчин, 334 техник хэрэгсэлтэй оролцохоор бүртгүүлжээ. Манай улсаас автомашины SxS болон мотоциклийн ангилалд нийт гурван тамирчин өрсөлдөнө.

Энэ удаагийн Монголын багийн ахлагч, чиглүүлэгчээр Ө.Бямбадэлгэр, жолоочоор Ө.Бямбацогт, мехнакаар Б.Баттөр, техникийн зөвлөхөөр Г.Аранзал, менежерээр Д.Баярбилэг, Г.Тэмүүжин, Б.Хатанбаатар нар ажиллах бөгөөд тэд Перуд очоод байна.

Багийн бүрэлдэхүүнд сэтгүүлч Б.Онон багтжээ.Автомашины SxS ангилал буюу дөрвөн дугуйтаар оролцох автоспортын олон улсын хэмжээний мастер Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар 413 дугаартай уралдахаар болжээ.

 “Дакар ралли” уралдааны замд Монголын баг тамирчид анх 2013 онд мотоциклийн төрлөөр оролцож эхэлсэн бөгөөд 2015 оны хүртэл автомашин, мотоциклын төрлөөр оролцож байжээ.

“Дакар ралли-2019” уралдаан Перу Улсын нутагт арван өдрийн турш 5603 км замд үргэлжлэх бөгөөд нийт замын 70 хувь нь элсэн цөл, байгалийн хамгийн хүнд бартаатай замд өрнөх аж.

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …