Дуучин Б.Болд, Х.Мөнгөнцэцэг нар анхны хамтарсан “Амьдрал” тоглолтоо өчигдөр /2019.01.17/ “UB palace”-ын концертын их танхимд хийлээ. Энэ үеэр дуучин Х.Мөнгөнцэцэг “Соёлын тэргүүний ажилтан” цол хүртлээ.
Дуучин Х.Мөнгөнцэцэг 2013 онд анхны цомгоо “Чин үнэнч” 2016 онд хоёр дахь цомгоо “Уулзахын хүслэн” нэртэйгээр гаргасан юм.
Тэд “Амьдрал” тоглолтоо үзэгчдийн хүсэлтээр маргааш /2019.01.19/ 19:00 цагаас “UB palace”-т дахин хийхээр болжээ.