“Монгол HD” телевизийн “Шарк Танк” реалити шоуны хоёрдугаар улирлын эхний дугаар өчигдөр /2019.01.20/ 19:30 минутаас үзэгчдийн хүртээл боллоо.Шинэ дугаарын шаркуудын бүрэлдэхүүнд бага зэргийн өөрчлөлт орсон байна.Тухайлбал,Хас банкны ерөнхий захирал Г.Амартүвшин, MCS группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Петровис группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл, МАК группийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн, Гацуурт ХХК-ийн ерөнхий захирал Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Л.Чинбат нар багтжээ.
“Шарк Танк” реалити шоуны хоёрдугаар улирлын эхний дугаарт “Саян” шоколадны үйлдвэрлэл эрхлэгч З.Болормаа, Ж.Халиун нар Гацуурт ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбатаас ,”Торхондой” модон эдлэлийн үйлдвэр эрхлэгч Б.Гончигдорж, А.Норжмаа нар “Петровис” группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэлээс хөрөнгө оруулалт авч чадлаа.
Тус нэвтрүүлгийн гол зорилго нь гарааны бизнес эрхлэгчдийн санааг сонсож, нэн хэрэгтэй байгаа төсөлд хөрөнгө оруулдагаараа онцлогтой бизнесийн нэвтрүүлэг юм.
“Шарк Танк” нэвтрүүлгийн эхний улиралд “Гацуурт” компанийн ерөнхий захирал, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат, “Монгол базальт” компанийн ерөнхий захирал Л.Ариунболд, хүнсний үйлдвэрийн салбарт тэргүүлэгч “Өгөөж чихэр боов” компанийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл, банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч “Хас” банкны ерөнхий захирал Г.Амартүвшин, уул уурхай, барилгын материалын салбарт тэргүүлэгч “МАК” компанийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн нар хоёр сарын турш 12 төсөлд 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан билээ.