Илүүдэл жингээсээ салахыг хүссэн бүсгүйчүүддээ зориулан “Төмөр хатагтай” Маргарет Тэтчерийн дөрвөн долоо хоногийн дотор 10-20 кг турах өндөгний дэглэмийг санал болгож байна. Маргарет Тэтчерийн санал болгож буй энэхүү дэглэм Английн домогт хоолны дэглэм юм.
Энэхүү өндөгний дэглэмийг АНУ-ын эрүүл зөв хооллолтын клубийн эмч нар Төмөр хатагтай Маргарет Тэтчерт тусгайлан зориулан боловсруулжээ. Тус өндөгний дэглэмийг давхар цитрус жимстэй хослуулан барих хэрэгтэй гэнэ. Энэхүү хосолсон дэглэм нь хүний биед ямар ч хоргүй бөгөөд богино хугацаанд өөх шатаадаг байна.
Хоолны дэглэмийн 7дүрэм:Өндөгний дэглэм барьж байх үед өдрийн, оройн хоолоо өөрчилж огт болохгүй.
-Өндөгний дэглэмийг ямар ч үед идэж болно.
-Өндгийг заримдаа хэрэглэхгүйгээр бяслаг хэрэглэж болно
– Сахар орлуулагч дээр суурилсан чихэр идэж болно
-Жимс хангалттай идэж, цэвэр ус уух хэрэгтэй
-Ходоод өвдсөн тохиолдолд идэх хэрэггүй
-Давс, халуун ногооны хэрэглээг бууруулах
Хориглосон хүнсний бүтээгдэхүүн:-Хонины мах, гахайн мах
-банана, манго, усан үзэм
-Төмс, эрдэнэ шиш
-Малын өөх, ургамлын тос, цөцгийн тос
-Махан шөл
– өөх тосны соус
-Гоймон
-Гурилан бүтээгдэхүүн
-Чихэр
-Согтууруулах ундаа
1 дэх өдөр:Өглөөний цайндаа: 1-2 чанасан өндөг, 1 бэрсүүт жүрж, цай, сахаргүй кофе,
Үдийн хоол – алим, лийр
Оройн хоол – өөх тос багатай үхрийн мах 400 гр
2 дахь өдөр:Өглөөний цайндаа: 1-2 чанасан өндөг, 1 бэрсүүт жүрж, цай, сахаргүй кофе,
Үдийн хоол нимбэгний шүүс, амтат чинжүү, тахианы холимог салат,
Оройн хоол – 2 чанасан өндөг, шинэ өргөст хэмхний салат,
3 дахь өдөр:Өглөөний цайндаа: 1-2 чанасан өндөг, 1 бэрсүүт жүрж, цай, сахаргүй кофе,
Үдийн хоол – улаан лооль, тослоггүй бяслаг, шинэ ногооны салат, шарсан талх
Оройн хоол – лууван, нимбэгний шүүс , байцааны салат, чанасан мах
4 дэх өдөр:Өглөөний цайндаа: 1-2 чанасан өндөг, 1 бэрсүүт жүрж, цай, сахаргүй кофе,
Үдийн хоол – жимсний салат,тослоггүй тараг
Оройн хоол – улаан лоолийн салат, өргөст хэмхтэй хольсон тахианы махан салат
5 дахь өдөр:Өглөөний цайндаа: 1-2 чанасан өндөг, 1 бэрсүүт жүрж, цай, сахаргүй кофе,
Үдийн хоол – 2 чанасан өндөг, чанасан лууван, ногоон вандуйн салат шар буурцагны амтлагчаар найруулсан
Оройн хоол – жигнэсэн загас, бэрсүүт жүрж,
6 дахь өдөр:Өглөөний цайндаа: 1-2 чанасан өндөг, 1 бэрсүүт жүрж, цай, сахаргүй кофе,
Үдийн хоол – лууван, нимбэгний шүүс , байцааны салат, чанасан мах
жигнэсэн загас, бэрсүүт жүрж, өргөст хэмхний салат, чанасан үхрийн мах
7 дахь өдөр:Өглөөний цайндаа: 1-2 чанасан өндөг, 1 бэрсүүт жүрж, цай, сахаргүй кофе,
Үдийн хоол – чанасан тахианы мах, улаан лоолийн салат
Оройн хоол – жигнэсэн загас, бэрсүүт жүрж,
Энэхүү хоолны дэглэмийг дөрвөн долоо хоногийн дотор барина.