Жүжигчин Ц.Цэрэнболд, С.Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг нарыг хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан боловсрол, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, эрчим хүч, мал аж ахуй, төрийн байгууллагуудад олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг  өчигдөр /2019.02.03/ төрийн дээд цол, одон медалиар шагнасан билээ.

Энэ үеэр Монголын тайз дэлгэцийн урлагийн өнгө төрх нь болж яваа Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С. Болд-Эрдэнэ, Г.Эрдэнэбилэг, Ц.Цэрэнболд нарыг төрийн дээд одон медаль Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрийг нь мялаажээ.

 

Санал болгох мэдээ

“Орфей” театр “Гэм зэм” постдрамын жүжгийг дахин толилуулна

“Will to art” буюу “Урлагийн боловсролтой нийгмийн төлөө” уриатай “Орфей” театрын таван жилийн ой энэ …