Дуучин Э.Чулуунчимэгийн “Бүсгүйн ертөнц” тоглолт энэ сарын 22-нд болно

Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин Э.Чулуунчимэг “Бүсгүйн ертөнц” бие даасан гурав дахь тоглолтоо энэ сарын 22-нд “Улаанбаатар палас”-ийн концертын их танхимд үзэгч, сонсогчдодоо өргөн барина.

Шинэ оны эхээр “Бүсгүйн ертөнц” нэртэй шинэ цомгоо сонсогч түмэндээ хүргэсэн. Тэгвэл дуучин маань дуунд дуртай, өөрийн үнэнч үзэгч, сонсогчдодоо “Бүсгүйн ертөнц” нэртэй уран бүтээлийн ээлжит тоглолтоо хүргэхэд бэлэн болжээ.

Тоглолт хоёрдугаар сарын 22-нд Улаанбаатар палас-ийн концертын их танхимд 19:00 цагаас болно. Тоглолтын тасалбар бүрт “Бүсгүйн ертөнц”бэлгийн цомог дагалдах ажээ.

Улаанбаатар хотын үзэгчиддээ “Бүсгүйн ертөнц” тоглолтоо өргөн барьсны дараа хөдөө орон нутгийн үзэгчиддээ хүргэхээр төлөвлөжээ.

 

Санал болгох мэдээ

Монголын түүх, соёлын урьд өмнө судлагдаагүй дурсгал, өвийг сорчлон эмхэтгэжээ

Монголын түүх, соёлтой холбоотой, урьд өмнө судалж байгаагүй, цоо шинээр илэрсэн дурсгал, өвүүдийг сорчлон “Британи дахь …