Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод пара пауэрлифтингийн Дэлхийн цомын тэмцээн хоёрдугаар сарын 8-12-ны өдрүүдэд боллоо.
Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр хэвтээ шахалтын эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд өрсөлдсөн Гавьяат тамирчин Э.Содномпилжээ 240 кг-ыг өргөсөн амжилтаар аваргын алтан медалийг хүртлээ.
“Рио 2016” паралимпийн хүрэл, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Азийн аварга, Азийн наадмын алтан медальт, Гавьяат тамирчин Э.Содномпилжээ 2019 оны анхны тэмцээнийг алтан медалиар эхлүүллээ.