“Солонгон ааштын увидас” гэх өвөрмөц нэртэй хоолны нэвтрүүлгийн хөтлөгчийг дуучин Т.Дэлгэрмөрөнгийн найз бүсгүй Х.Ананда гэдгээр нь олон нийт андахгүй.
Найз залуудаа өөрийн гараар ямар ч төрлийн хоолыг маш амттай хийж өгдөг гэх Ананда загвар зохион бүтээгч мэргэжилтэй ч хоол хийх дуртай гэнэ. Тиймээс хобби, хоол хийх ур чадвараа ашиглан хоолны нэвтрүүлэг бэлтгэхээр зорьсон гэдэг.
Гэгээн хайрын баярын өдөр тохиож байгаа энэ өдрүүдэд Т.Дэлгэрмөрөн бусад хосуудаас түрүүлэн өчигдөр хайртдаа мэндчилгээ дэвшүүлжээ.
Би чамдаа ийм их хайртай
Бүгд хайраа илчилж амжаагүй байхад
Бүүр эрт түрүүлээд илэрхийлмээр байна
Булиглах зүрхнийхээ чандын чандаас
Бүтэн болсон амьдралынхаа тольноос
Бүгдийн нүдэнд торж тодорч тонгойж
Бүлээн нулимсандаа хахаж багтарч гунихад
Бурхан өрөвдөө байлгүй хөөрхий намайг
Буян бодож илгээгээ байлгүй чамайг минь
Бүүвэй аялуулж төрсөн үр бүлтэгнэх хэцүү
Буцлаж байсан амьдрал царцах бүр аймаар
Бүхнээ зориулчихаад юу ч үгүй хоцорход
Босгож ирээд гараа сунгасан даа чи минь
Би талархаж байгаа зөвхөн чамдаа
Бид баярлаж байгаа энэ хүн чанарт чинь
Бүгдээрээ хайрлаж байгаа шүү чамайг
Бүрэлдэж эвэлсэн дээ хэлтгий заяа минь
Бие минь тогтож сэтгэл ханасан энэ насаар
Би чамд хайр гэж юу байдгийг мэдрүүлнээ
Бүсгүй минь чи тэр агуу чандын нууцыг
Бүхний төлөө зориулаарай бас хайрлаарай
Би чамдаа тийм их хайртай
Мөн хосууд гэгээн хайрын баярын өдөрт зориулсан бэлгээ өчигдөр солилцсон байна.