МУГЖ С. Өлзийхүү сар шинийн баяраа Турк улсад тэмдэглэжээ

Монгол Улсын Гавьяат жүжигчин С. Өлзийхүү сар шинийн баярын өдрүүдэд Турк улсын Истанбул хотыг зорьжээ. Тэрбээр өнгөрөгч аравдугаар сард нээлтээ хийсэн “Нинжин сэтгэл” уран сайхны киногоо Турк улсад ажиллаж, амьдарч буй Монголчуудын хүртээл болгосон байна.

“Хас фильм” студи, “Blue Dragon” ХХК-ийн хамтын бүтээл “Нинжин сэтгэл” уран сайхны киноны зохиолч, ерөнхий найруулагчаар Ц.Хүсэлбаатар ажилласан бол гол дүрүүдэд жүжигчин С.Өлзийхүү, Г.Отгонцэцэг, Б.Одончимэг нар тогложээ. Харин туслах дүрүүдэд жүжигчин Ц.Төмөрхуяг, Г.Золбоот, П.Шүүдэрцэцэг, Х.Баярмаа, Г.Ганбат нар тоглосон юм.

“Хас фильм” студийн уран бүтээлчид ирэх гуравдугаар сард БНСУ-д амьдарч буй Монголчууддаа киногоо үзүүлэхээр болжээ. Тэд БНСУ-д киногоо нээснийхээ дараа Швед улсад гаргах төлөвлөгөөтэй байгаа аж.


 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …