Монголын үндэсний циркийн жүжигчид өчигдөр /2019.02.19/ Испани улсын Жироно хотноо зохион байгуулсан “Festival Internacional del Circ Elephant d’Or” циркчдийн тэмцээний алтан цомын хүртжээ.
Продюсер Н.Эрдэнэ болон Х.Ганболд багштай уран бүтээлчид “Mystery of Gentlemen” хэмээх шариктай акробатын үзүүлбэрээр оролцож амжилт гаргасан байна.
Тэмцээний талаар продюсер Н.Эрдэнэ өөрийн фэйсбүүк хуудаснаа “Бидний хийж буй үзүүлбэр дэлхийн хаана ч байхгүй. Зөвхөн Монголын циркийн жүжигчид хийж байгаа нь бахархалтай” гэжээ.