Өнгөрсөн долоо хоногт сумо бөхийн Их аварга Д.Дагвадорж АН-д элсэж “Зааавал ч үгүй ахтайгаа адил сонголт хийх албагүй” хэмээн айлбар тавьж байсан бол өнөөдөр Монгол бөхийн Даян аварга А.Сүхбат АН-д элсэж, үнэмлэхээ гардаж авахаар болжээ.
Уг нь ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас Б.Бат-Эрдэнийг нэр дэвшихийг дуулаад “Аваргыгаа дэмжинэ” хэмээн мэдэгдэж байсан тэрээр сонголтоосоо гэнэт хазайсан бололтой. Сонгуулийн өмнөхөн ийнхүү аваргууд АН-д элсэж байгаа нь сонгогчдийн саналыг татах гэсэн оролдлого гэлтэй. Магадгүй ирэх долоо хоногт жудо, самбо, чөлөөт бөхийн аль нэг алдартан нь АН-д элсэх биз…
Л.Бадрах.ugluu.mn