Чингиз Айтматовын өгүүллэг, Елена Баранчиковагийн жүжгийн зохиолоор Мусалим Кульбаевын найруулсан “Чингис хааны цагаан үүл” жүжгийн нээлтийн тоглолт ОХУ-ын Башкирын Мажита Гафурын нэрэмжит Эрдмийн драмын театрын тайзнаа энэ сарын 21-ний өдөр боллоо.
Башкирын Эрдмийн драмын театрын уран сайхны удирдагч Олег Ханов “Манай театрын тайзнаа энэхүү жүжиг тавигдаж буйд ач холбогдол өгч өөрийнхөө төлөөллийг нээлтийн ажиллагаанд оролцуулж, дэмжлэг үзүүлж буй Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаад чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлэхийг хүсч байна” хэмээн онцлон тэмдэглэв.