Хэрэглэгчид “Мобикомд” шулуулсаар залхжээ

8780436522dab9f5586911Монголын хамгийн анхны үүрэн телефоны байгууллага гэдгээрээ Мобиком компани манайдаа бусад үүрэн холбоонуудаас тариф болоод үнийн хувьд нилээн хатуу байр суурьтай байдаг билээ. 9911-тэй алтан дугаар нь л гэхэд байрны үнэтэй байдаг. Нэг ёсондоо  зөвхөн баячууд л мобикомын хэрэгч байх ёстой гэсэн үг шиг байгаа юм.

Дээрээс нь үнэ тарифаа буулгадаггүй байж элдэв төрлийн үйлчилгээ гаргаж иргэдээ өрөнд оруулдаг.

дээр нь болоогүй ээ Hitone гэх үйлчилгээгээрээ дуучдын шинэ гарсан дууг зарж асар их ашиг орлого олж хэдэн уран бүтээлчдийг хулхидаж байсан.

 Ер нь Мобикомын шинэ үйлчилгээ гэдэг нь бараг мөнгө саах арга болжээ. Жишээ хэлэхэд. “Card plus” гэдэг  үйлчилгээ нь  иргэдийг ихэд бухимдуулж, шүүхэд хандахад хүргэдэг  хамгийн энгийн энгийн үйлчилгээ гэнэ.

Учир нь  Сарын турш сүлжээндээ 15 мянган төгрөгөөр үнэгүй ярих эрхтэй гэчихээд  20-25 хоноод дуусчихдаг аж. Зарим заргач нэгэн очихоор улайхдаа ичих ч үгүй “Та эрхээ дууссаны дараа мессеж илгээн хоногоо гүйцээ” гэдэг юм байна.  Үүнээс гадна “Дараа төлбөртийн” хэрэглэгч болохын тулд нилээдгүй барьцаа өгдөг. Дээр нь сарын суурь хураамж өндөр. Бас хоногоо мессежны эрх болгох үйлчилгээ. Ёстой л өнөө маргаашаа яая гэсэн ард түмнийг хэрэглээгээр нь өрөнд оруулж хэдэн төгрөгийг нь сэгсэрдэг луйварчин компани.

Тэд хэрэглэгчдээ шулахын тулд элдэв  арга сүвэглчлэн суудаг бололтой. Луйвардаж сурсан мобикомд иргэд болоод байгууллагууд шаардлага тавихаар эхэндээ ихэд уриалгахан хүлээж аван  найланхайгаар  “Алдаагаа одоохон засаад хариу өгье” гэдэг ч  тэгээд л таг  болдог байна.  Асуулгахаар өдөөс нь олон тайлбар тавьж аргалдаг ажээ. Энэ бүхнээс нь залхсан хэрэглэгчид нь “Монголд ямар үүрэн телефоны офретор компаниуд мундсан биш” гээд өөр үүрэн телефоны офретор луу шилжих болсон гэнэ.

Удахгүй  Мобикомоос татгалзах хэрэглэгчдийн холбоо ч бий болох сурагтай байна.

Хэрэглэгчдээ луйварддаг Мобиком энэхүү алдаа дутагдлаа засахгүй бол уналт ч ойрхон байгаа бололтой.

О.Рана

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …