Оросын балетын одод Монголд ирнэ

65102_476503329061956_1684113680_n8365947512013-05-02-10-18[www.urlag.mn] “Чингис хаан” дууриар намрын нээлтээ хийгээд удаагүй байгаа Дуурь бүжгийн эрдмийн театрынхан Оросын томоохон театруудтай хамтран “Оросын балетын одод” тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа ажээ. Тоглолт 2013 оны аравдугаар сарын 19, 20-ны 17:00 цагт УДБЭТ-т болох бөгөөд энэхүү арга хэмжээг ССАЖЯ, ОХУ-ын Соёлын яам, Монгол дахь ОХУ-ын ЭСЯ дэмжин ажиллаж буй.

Энэхүү тоглолтонд оролцохоор ОХУ-ын долоон хотоос 20 уран бүтээлч ирж байгаа юм байна. Тухайлбал, ОХУ-ын “Их театр”-ын гоцлоочид ОХУ-ын гавьяат жүжигчин Анастасия Горячева, Андрей Болотин, “Мариинскийн” театрын гоцлооч ОХУ-ын Ардын жүжигчин Юлия Махалина, Михайловскийн театрын гоцлооч Михаил Венщиков, “Кремлевский балет” театрын гоцлоочид ОХУ-ын гавъяат жүжигчид Александра Тимофеева, Михаил Мартынюк, ОХУ-ын гавьяат жүжигчин Вера Арбузова, “Михайловскийн театр”-ын гоцлооч Андрей Касьяненко, Украйн улсын “Үндэсний театр”-ын гоцлоочид Екатерина Ханюкова,Украйн улсын гавьяат жүжигчин Сергей СидорскийИдорский, “Новосибирск”-ийн дуурь бүжгийн театрын гоцлоочид Вера Сабанцева,Роман Полковников нар Монгол ирэх аж. Мөн К.С.Станиславский, В.И.Немирович-Данченкогийн нэрэмжит хөгжмийн театр, Б.Я.Эйфманы нэрэмжит театр, Пермь хотын дуурь бүжгийн театрын бүжигчид, УДБЭТ-ын балетын гоцлоочид хамтран бүжиглэх ажээ.

“Оросын балетын одод” гала тоглолтод оролцох жүжигчдийн урьдчилсан мэдээллийг хүргэе.

“Большой театр”:
Балетын гоцлооч, ОХУ-ын Мария Аллаш,
Балетын гоцлооч, ОХУ-ын Ардын жүжигчин Дмитрий Гуданов,
Балетын гоцлооч, ОХУ-ын Гавяьат жүжигчин Марианна Рыжкина,
Балетын гоцлооч, ОХУ-ын Гавяьат жүжигчин Екатерина Шипулина,
Балетын гоцлооч Карим Абдуллин,
Балетын гоцлооч, Хойд Осетиян Гавяьат жүжигчин Андрей Меркурьев,
Найруулагч Ирина Зиброва

“Новосибирский театр”:
Балетын гоцлооч Семён Величко,
Балетын гоцлооч Роман Полковников,
Балетын гоцлооч Сабанцева Вера,
“В.И.Немировича-Данченкогын нэрэмжит театр”:
Балетын гоцлооч Кристина Шапран,

“Марийнский театр”:
Балетын гоцлооч, ОХУ-ын Гавяьат жүжигчин Илья Кузнецов,
Балетын гоцлооч, ОХУ-ын Гавяьат жүжигчин Софья Гумерова,
Балетын гоцлооч, ОХУ-ын Гавяьат жүжигчин Андрей Баталов,

Их театрын уран бүтээлчид_500x500_500x500

“Русский балет”:
Балетын гоцлооч ТатьянаБолотова

Эх сурвалж: www.URLAG.mn

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …