АНУ-д болох гэж байгаа “South by Southwest” хөгжмийн наадамд оролцох Монголын инди рок хамтлагийн төлөөллийг өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески хүлээн авч уулзлаа. Дэлхийд тэргүүлэх хөгжмийн наадмын нэг болох “South by Southwest”-д Монголын залуу хөгжимч дуучид анх удаа оролцох гэж байгаа аж.
️”Монгол, Америкийн залуучуудын жил-2019″-ийн ёслолын нэгд энэ наадам зүй ёсоор орно. Тиймээс Америкийн үзэгчид Монгол Улсын залуу уран бүтээлчдийн тоглолтыг үзэж сонирхох түүхэн завшаан тохиож байна гэдгийг Элчин сайд онцлосон юм.