О.Дөлгөөн:”Тэнгэрээс буусан Од” кинонд намайг яагаад сонгосон юм бол гэж бодсон

“Хувьсал” продакшны дэлгэцийн зургаа дахь бүтээл “Тэнгэрээс буусан Од” киноны нээлт болоод удаагүй байна. Тус киноны гол дүр “Од” хэмээх бүсгүйн дүрийг жүжигчин О.Дөлгөөн бүтээсэн билээ. Тэрбээр АНУ-д суралцаж байгаа учраас киноны нээлтдээ ирж амжаагүй төдийгүй киногоо бүрэн эхээр нь одоог хүртэл үзэж амжаагүй байгаа аж.
Энэхүү киноны нээлт дээр “Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан” хэмээх эрхэм алдрыг хүртсэн жүжигчин бүсгүй кино зураг авалтын талаар сэтгэгдлээ хуваалцсан байна.

Тэрбээр “Тэнгэрээс буусан Од” киноныхоо анхны уншлагыг хийж байхад нэг л эвлэж өгөхгүй эвгүй байж билээ. Учир нь “Од” бүсгүй солонгын өнгө шиг олон ааштай, найруулагчийнхаа хэлснээр зарим хэсэг дээр айлгүйтээд, ихэмсэг зан гаргаад гэхээр амьдрал дээр байдаг БИ нь заримдаа давамгайлж зөрчилдсөн.Тэгээд гол нь SEXY байх даалгавар авсан. Тэгээд дотроо би яагаад ч тохирохгүй дүр байна даа намайг яагаад сонгосон юм бол оо гэж хүртэл бодсон шүү.
Тэгээд хамгийн эхний хэсгийн зураг авалтан дээр амьдралдаа гаргаж үзээгүй их алдаа гаргаж, их олон дүбль явж билээ.Багийнхан маань хоёр өдөр нэг сцена дээр бүтэн ажилласан байдаг юм.Өөртөө дургүй хүрээд дээрээс нь анх удаа ажиллаж байгаа найруулагчид ингэж өөрийгөө таниулах гэж дээ. Найруулагчдаа нэг загнуулж, нэг аргадуулж, нэг магтуулж О.Дөлгөөн нь бүх чадлаараа хичээгээд зураг авалтаа дуусгасан. Харин дүрээ гаргаж чадсан болов уу? гэдэг асуулт одоо хүртэл толгойд эргэлдсээр, догдолсоор”гэжээ. Түүний хэлснээр О.Дөлгөөн дүрээ гаргаж чадсан болов уу?

 

 

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …