Цэрэг, спортын “ДӨЛ” тэмцээнд 103 дугаар сургуулийн баг шалгарлаа

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 98 жил, Халх голын ялалтын 80 жилийн ойг угтан Налайх дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг, спортын “Дөл” цогцолбор тэмцээн боллоо.
Тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 4 сургуулийн ахлах ангийн сурагчдын 4 баг өрсөлдөж, хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорьлоо.
Тэмцээний нээлтэд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Н.Энхбат, Цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Н.Сумьяа нар оролцож, баг тамирчдад амжилт хүслээ.

Тэмцээнийг гранат шидэх, жагсаалч тасаг, цогцолбор дасгал, буухиа зэргийн 8 төрлөөр зохион байгуулсан бөгөөд шилдэг багаар 103 дугаар сургуулийн баг шалгарч, нийслэлийн цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээнд өрсөлдөх эрхээ авлаа.

 

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …