Х.Балжинням бөөрөнцөг шидэлтээр хүрэл медаль хүртлээ

АНЭУ-ын Абу даби хотноо болж буй Тусгай олимпийн наадамд оролцож байгаа Монголын баг тамирчид амжилттай  оролцож байгаа. Олимпийн наадамд  бөөрөнцөг шидэлтийн төрлөөр  оролцсон Х.Балжинням  хүрэл медаль хүртлээ. Тэрбээр ангилалдаа гуравдугаар байрт орж, хүрэл медаль хүртсэн юм.

Монголын Тусгай олимпын наадамд оролцож буй багийнханд дунд хөдөө орон нутгаас ирж оролцож байгаа долоон тамирчин байгаа аж. Тэдний нэг нь 23 настай, Х.Балжинням. Тэрбээр Өмнөговь аймгаас ирсэн. Анхны олон улсын тэмцээндээ оролцож байгаа юм байна.

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …