“Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг тохиолдуулан “Нэг ертөнц” үзэсгэлэн нээгдэнэ

“Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг тохиолдуулан Монголын зохиолчдын эвлэл, Хүүхдийн урлан бүтээх төвтэй хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Нэг ертөнц” яруу найраг, уран бичлэгийн үзэсгэлэн энэ сарын 21-нд  ХУБТ-ийн “Орд арт” галерейд  14:00 цагт нээлтээ хийнэ.

Энэ жил 90 насных нь ой тохиож буй Төрийн соёрхолт, нэрт яруу найрагч Б.Явуухулан, Ц.Гайтав, зохиолч С.Эрдэнэ тэргүүт олон арван нэр алдарт яруу найрагч, зохиолчдын дээж бүтээлээс тус үзэсгэлэнд дэлгэгдэн тавигдах аж.

 

 

 

Санал болгох мэдээ

“Утгын чимэг-2021” наадмын тэргүүн өгүүллэгээр П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” шалгарлаа

Соёлын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав. …