Монгол кино “Пусаны кино наадам”-аас анх удаагаа шагнал хүртлээ

20598_9186_4728Найруулагч С.Бямбын “Алсын удирдлага” кино  Пусаны кино наадмаас шагнал хүртлээ. Өдгөө 18 дахь жилдээ зохиогдож буй тус кино наадмын хамгийн өрсөлдөөнтэй, нэр хүндтэй төрөл болох “Шинэ урсгал” номинацид Монгол, Солонгосын уран бүтээлчид түрүүлжээ. Энэ сарын 3-12-нд болсон Пусаны олон улсын кино наадамд 70 орны 299 кино өрсөлджээ.  Ийнхүү манай улс  энэхүү наадмаас анх удаагаа   шагнал хүртлээ.

Пусаны кино наадмаас шагнал хүртсэн “Алсын удирдлага” киног найруулагч С.Бямба Германы найруулагч Наоми Спиро, зураглаач Чарльз Либинтэй хамтран бүтээжээ. Уран бүтээлчид  “хайр дурлал, сэтгэлийн шанлал зовлонг  өгүүлсэн зохиомжоор Монголын нийгмийн тогтолцооны эрс өөрчлөлтийг үзүүлэхийг хичээсэн” гэнэ.

Пусаны кино наадмын танилцуулгад “Цог эрх мэдэлгүй архичин аав, хойт ээжийнхээ хамт амьдардаг. Тэрбээр нэг өдөр гэрээсээ зугтаж, орон сууцны дээвэрт нуугдан амьдарна. Удалгүй зэргэлдээх байрны хамгийн дээд давхарт амьдардаг Ану бүсгүйд сэтгэл алдарна. Залуу алсын удирдлага худалдан авч, бүсгүйн телевизийг удирддаг. Энэ мөчөөс тэдний хооронд орших хана хэрэм нуран унана. Гэхдээ зөвхөн Цогийн төсөөллийн өрөөнд…” хэмээн  “Алсын удирдлага”- ын тухай бичжээ.

Ugluu-logo16

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …