Хакүхо, Ичиножёо хоёр эзэн хааны цомын төлөө өрсөлдөнө

Мэргэжлийн сүмогийн 13 дахь өдрийн барилдааны дараах байдлаар их аварга Хакүхо М.Даваажаргал ээлжит даваагаа авч, ганцаараа өвдөг шороодолгүйгээр тэмцээнийг хошуучилж байна. Түүний араас 12 даваа, нэг унаатайгаа Ичиножёо А.Ичинноров нэхэж явна. Тэмцээнийг хошуучлагчдын гуравдугаар эгнээнд их аварга Какүрюү М.Ананд, озэки Такаясү, маэгашира Котошогикү нар 10 даваа гурван унаатай яваа аж.

Ийнхүү үлдсэн хоёр өдрийн барилдаанд ямар амжилт үзүүлэхээс шалтгаалан их аварга Хакүхо М.Даваажаргал, маэгашира Ичиножёо А.Ичинноров хоёрын хэн нэг нь түрүүлэх нь тодорхой болно.

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …