АНУ-ын Калифорни мужийн Сан-Франциско хотноо энэ сарын 23-ны өдөр “Dragon house” холимог тулааны аварга шалгаруулах тэмцээн болов. Тус тэмцээний 77 кг-ын жинд Монгол Улсын “MGL-1” холбооны холимог тулааны гурван удаагийн аварга Хилийн цэргийн хошууч Дагвадоржийн Батсүмбэрэл түрүүлж, аваргын бүсийн эзэн болжээ.
Д.Батсүмбэрэл нь 1987 онд Баянхонгор аймагт төрсөн. Бага наснаасаа чөлөөт бөхөөр хичээллэсэн. Хилийн цэргийн дээд сургуульд суралцаж төгсөөд, хилийн цэргийн 0303 дугаар тусгай албанд орж одоо ахмад цолтойгоор ажиллаж байна.