Реппер М.Номин-Эрдэнийн тоглосон “Од ба Гэгээ” кино Баасан гаригт нээлтээ хийнэ

Реппер NMN буюу М.Номин-Эрдэнийн  тоглосон “Од ба Гэгээ” уран сайхны киноны гуравдугаар сарын 29-нд бүх кино театруудад нээлтээ хийх гэж байна.

Найруулагч, продюссер Л.Бат-Амгалан, Их Британийн кино найруулагч, продюссер Иан Эллардайс нарын ээлжит уран бүтээл болох “They Sing Up on the Hill” буюу  “Од ба Гэгээ” кино өнгөрөгч 2018 онд Өмнөд Солонгосын Бусаны кино наадамд шалгарч, нээлтээ хийсэн билээ. Мөн 2018 онд “Улаанбаатар олон улсын кино наадам”-ын нээлтийн үзвэрээр шалгарч, Монголын үзэгчдэд  анх хүрсэн байдаг.

Уянгын мюзикл жанрын киноны гол дүрд дуучин Магнолиан буюу Б.Дөлгөөн, реппер NMN буюу М.Номин-Эрдэнэ нар тоглосон нь үзэгчдийн сонирхлыг ихэд татаж буй. Тус киноны туслах дүрд У.Цогтбаяр, Б.Гарьд, Г.Хонгор, Ц.Мөнгөнтовч, Б.Энхсайхан, Жамух зэрэг уран бүтээлч тоглосон байна.

Тэд хамтран “Од ба Гэгээ” киноны “Сүүлчийнх биш,” “Өөр хүмүүс” дууг дуулжээ.

 

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …