Дэлхийн театрын өдөр тохиож байна

1962 оноос эхлэн жил бүрийн 3  сарын 27-ны өдрийг дэлхийн “Театрын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрд буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагийн үнэнч үзэгч хэн бүхний баярын өдөр юм.

Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчид энэхүү баярыг угтаж жил бүрийн гуравдугаар сарыг “Сонгодог жүжгийн өдрүүд” болгон зарлаж өөрийн урын сан дахь дэлхийн сонгодог бүтээлүүдээс сор болсон жүжгүүдээ үзэгч түмэндээ өргөн барьдаг билээ.

Дэлхийн театрын өдөрт зориулан У.Шекспир “РОМЕО, ЖУЛЬЕТТА” сонгодог жүжиг 134 дах удаагаа тоглогдох гэж байна.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Монголын түүх, соёлын урьд өмнө судлагдаагүй дурсгал, өвийг сорчлон эмхэтгэжээ

Монголын түүх, соёлтой холбоотой, урьд өмнө судалж байгаагүй, цоо шинээр илэрсэн дурсгал, өвүүдийг сорчлон “Британи дахь …