Б.Марал-Эрдэнэ “Tour of Thailand” уралдаанд түрүүллээ

Тайланд улсад засмал замын дугуйн олон улсын “Princess Maha Chakri Sirindhorn’s Cup Tour of Thailand 2019” тэмцээн явагдаж байна.

Тус тэмцээнд оролцож байгаа манай тамирчин Оюутны дэлхийн аваргын мөнгө, Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, ОУХМ Батмөнхийн Марал-Эрдэнэ 4-р гараанд түрүүллээ.

Нан-Палаягийн хооронд болсон тус гарааны 145.5 км зайд Б.Марал-Эрдэнэ 3:50.30 цагийн амжилт үзүүлсэн байна. Хоёрдугаар байрт Колумбын Феликс Кастильо, 3-т Францын Томас Лебас нар оржээ.

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …