Жюү жицүгийн ДАШТ-ээс З.Цэлмүүнээ хүрэл медаль, Б.Есүхэй мөнгөн медаль хүртлээ

Жюү жицүгийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн/ДАШТ/ Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод энэ сарын 20-ний өдөр  эхэллээ.

ДАШТ-ийн эхний өдөр өвсвөрийн тэмцээн эхэлж, охидын 22 кг-ын жинд З.Цэлмүүнээ хүрэл медаль хүртэж багийнхаа анхны медалын эзэн болов. Мөн хөвгүүдийн 30 кг-ын жинд Б.Есүхэй /”Гаруда” клуб/ мөнгөн медаль хүртээд байна.

Өсвөрийн тэмцээний жин тус бүрт 10-20 тамирчин оролцож байгаа бөгөөд АНЭУ, Казахстан, Узбикстан, Иран, Польш, Монголын тамирчид медалын салхийг хагалав.

Энэ удаагийн өсвөрийн багийн ахлагчаар Монголын жюү жицүгийн холбооны дэд ерөнхийлөгч Д.Бадрах, насанд хүрэгчдийн багийн ахлагчаар С.Жавхлан нар томилогдсон байна. Мөн мастерс ангилалд оролцох тамирчин гээд нийтдээ 55 тамирчин Абу Даби хотод болж буй ДАШТ-д өрсөлдөж байна.

 

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …