Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ нар нийлэн бусдыг зодож, гэмтээсэн талаарх мэдээлэл хүчтэй тархсан билээ. Тэдний гарт зодуулж, бэртсэн залуу нь тус яамны газрын дарга бөгөөд маргаан чухам юунаас үүдсэн нь тодорхойгүй ч дээрх албан тушаалтнууд газрын дарга Л-ыг хамтран зодож, үг хэлээр дайрсан байна хэмээн мэдээлэгдсэн. Ингэхдээ маргааныг“Алтангадасыг та нар яаж ч чадахгүй” гэх зэргээр давшилж, улмаар зодсон. Учир нь зодуулсан гэх Л нь тус яамны газрын даргаар ажилладаг бөгөөд Ардчилсан намын гишүүн бөгөөд МоАХ фракцид харьяалагддаг болохоор хэмээсэн. Мөн Дэд сайд Б.Ургамалцэцэг нь зодооны үеэр Л-ын гарыг барьж хорьсон төдийгүй түүний нүүр рүү халуувтар цай цацсан. Үүний улмаас хохирогч Л-ын үүдэн хоёр шүд унаж, элэг болон дотор эрхтэнд доргилт, гэмтэл үүссэн, одоо эмнэлэгт байгаа, шүүх эмнэлгээр дүгнэлт гаргуулаад байгаа хэмээн цуурсан билээ. Тэгвэл бидний авсан мэдээллээр нөгөөх айхтар зодуулсан гэх Л буюу Лувсанжамц нь тус яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга бөгөөд одоогоор яаман дээрээ эрүүл саруул явж байна.
эх сурвалж: чухал.мн