Ч.Бадрал Олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүлэв

Монгол Улсын Цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, МУСТА Ч.Бадрал энэ сарын 19-23-ны өдрүүдэд ОХУ-ын Якутск хотод болсон Айтилина Адамовагийн нэрэмжит олон улсын дуурийн дуу дуулаачдын уралдаанд тэргүүн байр эзэллээ.

Дуурийн дуучин Ч.Бадрал нь өнгөрсөн жил Италийн алдарт CHIGIANA академиас зохион байгуулдаг “CHIGIANA international competition-2018” дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрыг авч, “Golden Star-2018” шагналын эзэн болсон билээ.

Тэрбээр  зургадугаар сард Англид болох Дэлхийн дуучдын “Кардифф” уралдаанд дэлхийн шилдэг 20 дуучны нэгээр шалгараад байгаа юм.

 

Санал болгох мэдээ

“Тэнгэрийн хүү” жүжиг Александринскийн театрын олон улсын фестивальд оролцоно

УДЭТ-ын уран бүтээлчдийн “Тэнгэрийн хүү” жүжиг ОХУ-ын Санкт-Петербург хотноо болох “Александринскийн олон улсын театрын фестиваль”-д …