Увс аймгийн чацаргана тариалагч, үйлдвэрлэгчдийн холбооноос байгалийн чацарганыг нөхөн сэргээх чиглэлээр Баруунтуруун сумын нутаг дахь Дөрөө нуурт чацарганы үрсэлгээ суулгажээ.
Мөн хилийн цэргийн 0311 анги буюу Увсын хэсгийн Дөрөө нуурын заставынханд тус холбооноос 100 ширхэг эм, 10 ширхэг эр чацарганы суулгацыг хүлээлгэн өгч, газар дээр нь тариалах ажлыг хийжээ.
Тариаланчид ОХУ-аас оруулж ирсэн Сольничная сортын модыг нөхөн сэргээх зорилгоор туршилтын шугамаар тарьж байгаа бөгөөд цаашид үр дүнтэй бол нэмж суулгах гэнэ.
Ugluu.mn