П.Энхмөнх: “Хүчингийн хэрэг үйлдээгүй, худал мэдээллийн эсрэг өргөдөл гаргаж байна” гэжээ

EnkhmunkhХурдан хүлгүүдээрээ олон түрүүг өнгөлж Монгол улсын  алдарт уяач цолоор цоллуулсан  Пунцагбалжир агсаны хүү “Мон-Эрдэнэ” группийн ерөнхийлөгч П.Энхмөнх хүчингийн хэрэгт холбогджээ  гэх мэдээлэл өнгөрсөн баасан гаригаас шуугиан тарьж эхэлсэн.

Тодруулбал, түүнийг өнгөрөгч  баасан гарагт нэгэн бүсгүйг хүчиндсэн уг хэргийн улмаас Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст дуудагдаад байгаа гэж байсан билээ.

Харин энэ талаар “Мон-Эрдэнэ” группийн ерөнхийлөгч П.Энхмөнх “Интернэт дээр гарсан худал мэдээг хараад шууд цагдаагийн байгууллагаар шалгуулахаар боллоо. Яг одоо  өргөдөл өгч байна.

Тун удахгүй хэвлэлийн бага хурлаар залруулга хийнэ” гэж өөрийн цахим хуудасдаа бичжээ. Түүний талаар гараад буй  “хүчингийн хэрэг хийсэн” гэх мэдээлэл нь худал бололтой.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …