Мадонна кино театраар үйлчлүүлэх эрхээ хасуулжээ

nАлдарт дуучин Мадонна өөрийн бүдүүлэг авираасаа болж кино театраар үйлчлүүлэх эрхээ хасуулаад байна.

Тодруулбал, дуучин бүсгүй Техас мужийн Alamo Drafthouse хэмээх сүлжээ кино театрт “Боолчлолын 12 жил” хэмээх кино үзэж байх үедээ байнга мессеж бичиж, тоглож байсан аж. Энэ нь бусад үзэгчдэд төвөг учруулж байсан тул хажууд нь сууж байсан хүмүүс Мадоннагаас утсаа далд хийхийг хүсчээ. Гэвч Мадонна уг хүсэлтийг нь огт хүлээн аваагүй бөгөөд хүсэлт тавьсан үзэгчийг “Муу боолчлогч” хэмээн доромжилсон байна.

Тиймээс уг сүлжээ кино театрийн удирдлага  кинотеатрын дотоод журамд үзвэрийн үеэр утсаа асаах хориотой заалтыг зөрчиж, бусдыг доромжилсон Мадоннад тус кино театрт дахин нэвтрэхийг хориглосон шийдвэр гаргаад байгаа ажээ.

Гэхдээ дуучин Мадоннаг өөрийн гаргасан бүдүүлэг үйлдэлдээ уучлалт хүсвэл дээрхи шийдвэрийг өөрчлөх боломжтой гэсэн байна. Харин дуучин бүсгүй болоод түүний төлөөлөгч энэ асуудлын талаар ямар ч мэдэгдэл хийгээгүй байгаа ажээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …