Японы “NTT DoCoMo” компани текстийг таньж, орчуулах чадвартай ухаалаг нүдний шилээ танилцууллаа.
Одоогоор уг бүтээл англи, япон, хятад, солонгос гэсэн дөрвөн хэл рүү аливаа текстийг шууд хөрвүүлдэг аж.
Компанийн төлөөлөгчдийн ярьж байгаагаар нүдний шилийг танихгүй хэлээр бичсэн хоолны цэс, хаяг, шошгыг орчуулан уншихад хэрэглэж болох аж.
Ингэхдээ тэмдэгтүүдийг таньж, орчуулахад ердөө л тав орчим секунд зарцуулдаг байна. Үүнээс гадна ямар ч хатуу гадаргууг мэдрэгчтэй дэлгэц болгох чадвартай. Жишээлбэл энгийн цаасыг ч тач-скринтэй болгож харагдуулдаг байна.
Ингэхийн тулд хуруундаа тусгайлан бөгж зүүх шаардлагатай. Тэр ч бүү хэл нүдний шилэнд өртсөн хүмүүсийг таних чадвартай.
Одоогоор үүнийг олноор үйлдвэрлэх, ямар өртөгтэй байх талаар мэдээлэл алга байна.