Төгөлдөр хуурч С.Алимаа Соёлын тэргүүний ажилтан боллоо

Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ар­дын жүжигчин, нэрт хөгж­мийн зохиолч Дагвын Лувсаншаравын зээ охин, төгөлдөр хуурч С.Алимаа өнөөдөр /2019.05.23/ Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулжээ.

Тэрбээр Рымский-Корсакавын “Хэдгэний нисэлт”, З.Хангалын “Тань руу нүүж явна, Офенбахын ”Кан Кан”, Д.Лувсаншаравын “Маамуу нааш ир”, Б.Шаравын “Бөртэ” зэрэг зохиолыг төгөлдөр хуур хөгжмөөр тоглож, олон нийтэд клипээ хүргэсэн уран бүтээлч юм.

Төгөлдөр хуурч Ами энэ тухайгаа  фэйсбүүк хуудастаа “ Монгол Улсын Засгийн газрын Соёлын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээ, Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбатаас гардан авсан баярт өдөр боллоо. Би өнгөрсөн хугацаанд Дуурь, бүжгийн эрдмийн театр, Монгол Улсын Консерватори, “Oрчлон” олон улсын сургууль гээд 15 жил соёл, урлагийн салбарт уран бүтээлээ туурвиж, багшилж ирсэн байна. Хүндэтгэлтэй гоё шагнал гэж би хувьдаа боддог тул үнэ цэнийг нь өндөрт өргөж явах болно” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан байна.

 



Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …