Загвар өмсөгч Т.Оюун-Эрдэнэ “Азийн стар модель” шагнал хүртжээ

“Монгол модель” агентлагаас төрөн гарсан чадварлаг загвар өмсөгчдийн нэг Т.Оюун-Эрдэнэ “Азийн стар модель”-иор шалгарчээ. Тэрбээр энэ сарын 9-нд БНСУ-ын нийслэл Сөүл хотноо зохион байгуулсан “Asia model awards-2019” наадмын улаан хивсний ёслолд оролцож, шагналаа гардан авсан байна.


Загвар өмсөгч бүсгүй өнгөрөгч дөрөвдүгээр сард “Гиннесийн ном”-д бүртгүүлэх дэлхийн 90 улсын 300 гаруй дизайнер, мэргэжлийн загвар өмсөгч оролцсон загварыг наадамд Монгол Улсаа төлөөлөн дөрвөн загвар өмсөгчийн хамт оролцоод ирсэн юм.

Тодруулбал, Испани улсын Мадрид хотноо дөрөвдүгээр сарын 5-наас 6-нд болсон загварын томоохон наадамд “Uilen couture” брэндийн дизайнер Б.Золзаяа болон Топ модель О.Пүрэвдулам, Н.Сарнай, М.Наранмандах, Д.Долгион, Т.Оюун-Эрдэнэ нараас бүрдсэн баг оролцсон билээ.

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …