“Азийн урлагийн их наадам”-д 12 улс оролцоно

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдах “Азийн ардын урлагийн их наадам” өнөөдөр нээлтээ хийнэ. Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү наадамд Монгол, Япон, БНСУ, Малайз, Турк, Франц, БНХАУ, Энэтхэг, Узбекстан, ОХУ, Буриад, Тува гэсэн 12 орны 200 гаруй авьяастан болон Монгол улсын нийслэл, 21 аймгийн нийт 1500 гаруй үндэсний ардын авьяастан оролцох юм.
Их наадмын урьдчилсан шалгаруулалт энэ сарын 12-14-ний өдрүүдэд ардын дуу, ардын бүжиг, ардын хөгжим, язгуур урлагийн чуулга, зан үйлийн чуулга гэсэн таван төрлөөр Нийслэлийн соёлын төв өргөө, Улсын Филармони, Хүүхэлдэйн театр, Хүүхдийн ордон, Улаанбаатар чуулгад явагдана.Харин гадаад оролцогчдын шалгаруулалт маргааш Нийслэлийн Соёлын төв өргөөнд болох юм байна.
Тус уралдаанаас шалгарсан үндэсний болон гадаадын оролцогчдын шилмэл үзүүлбэрээс бүрдсэн нэгдсэн тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 15,16-нд Д.Сүхбаатарын талбайд болно.
Их наадмын нэгдсэн хөтөлбөр:
Зургаадугаар сарын 13-нд 16.00 цагт: “Их наадмын нээлтийн ажиллагаа”
Зургаадугаар сарын 14-нд 19.00 цагт: “Соёл урлаг-үндэстний дархлаа” хүндэтгэлийн тоглолт
Зургаадугаар сарын 15,16-нд 11.00-19.00 цагт: “Ардын урлагийн фестиваль”, “Зан үйл, өв соёлын хотхон”
Зургаадугаар сарын 15-нд 19.00 цагт: “Шилдэг оролцогчдын нэгдсэн тоглолт”
Зургаадугаар сарын 15-нд 19.00 цагт: “Их наадмын хаалт, шагнал гардуулах ёслол” Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …