Жинхэнэ хайр гэж юуг хэлдэг юм бол? Хайр хаанаас үүсдэг вэ? Хүн бүхэн л энэ ауултыг өөрөөсөө асуудаг байх тэгвэл жинхэнэ хайр зүрхэнд бий болдог гэнэ. Хайр хэзээч тархинд үүсэх боломжгүй аж. Би ганцхан чамд хайртай гэж хэлж байхад тэр үг зүрхнээс бус тархинаас гардаг байна. Энэ бол ердөө л дурлал байдаг байна.
Тархинаас хайрын уг сурвалжийг хайвал ерөөс гарч ирдэггүй байна. Учир нь тархи өнөөдөр өмгөөлөгч, маргааш шүүгч, нөгөөдөр нь шүүлтийнхээ хохирогч болчихсон байдаг байна. Харин сэтгэл зүрхнээс ундарсан хайр хэзээч ингэж хувирдаггүй бөгөөд цаг үргэлж тэлэн хөгжиж байдаг байна.
Харин таны хайр жинхэнэ хайр мөн үү?