Монгол компани Япон улсад 55 тэрбум 100 сая воноор барилга худалдан авчээ

Өчигдөр Токио хотод болсон дуудлага худалдаагаар 5 тэрбум 10 сая иень буюу 55 тэрбум 100 сая воноор үнэлэгдэх дээшээ 10 давхар, доошоо 2 давхар барилгыг  Монгол улсын “AVAR Limited Liability Company” худалдаж авлаа гэж Японы ” NHK” мэдээллийн агентлаг мэдээллээ.

  Япон улсад амьдран суудаг , Хойд Солонгос улсын дэмжигч Солонгос  иргэдийн “Чучунгрёнг”  хэмээх байгууллага нь уг барилгыг эзэмшиж , Япон улс дах Хойд Солонгосын Төлөөлөгчийн газрын үүргийг гүйцэтгэж ирсэн  гэж хэлж  болохоор байсан бөгөөд тус байгууллага өнгөрсөн онд  эдийн засгийн хүнд байдалд орж , банкнаас авсан 62 тэрбум орчин воны өрөө төлөөгүй учир шүүхийн шийдвэрээр  байраа албадан хураалгаж байсан ажээ.

Өнгөрсөн 3 сарын 1-нд болсон анхны дуудлага худалдаагаар уг барилгыг нэгэн Япон иргэн 60 тэрбум воноор худалдан авсан ч заасан хугацаанд мөнгөө төлж  чадаагүй тулд 2 дахь удаагийн дуудлага худалдаа өнөөдөр болж , ердөө 2 хүн оролцсоноос Монгол улсын харъяа  “AVAR Limited Liability Company” дээрх барилгыг ийнхүү 55 тэрбум 100 сая воноор худалдан авсан байна.

Монгол улсын компаниуд Токио хотод том хэмжээний барилга худалдан авч байсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй ба дээрх компанийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл, худалдан авсан зорилго зэргийн тухай тодорхой мэдээлэхгүй гэжээ.

 эх сурвалж: mglradio.com

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …