Гэгээн цагаан өдөр хүний амь насыг хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. Тодруулбал, Нийслэлийн Налайх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр “Mustang” барны гадна нэгэн иргэн автомашиндаа зургаан удаа буудуулж амиа алдсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Энэхүү онц ноцтой хэрэг өнөөдөр үдээс өмнө гарсан бөгөөд тус дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн хэргийн шалтгаан нөхцлийг тогтоохоор ажиллаж байна. Харин тус хэргийн талаа р ЦЕГ-аас албаны эх сурвалжаас тодруулахад “Хүн амины хэрэг гарсан нь үнэн.
Хэргийг шалгаж байна”гэх мэдээллийг өгчээ.
Эх сурвалж: Мэдээ.мн