Азийн язгуур урлагийн наадмын “Гран при” шагналыг Дорнод аймгийн театрын уран бүтээлчид хүртжээ

“Азийн ардын урлагийн их наадам” анх удаа Монгол Улсад болж, энэ сарын 16-нд шилдгүүдээ тодрууллаа. Таван өдөр үргэлжилсэн Азийн язгуур урлагийн наадмын “Гран при” шагналыг Дорнод аймгийн театрын уран бүтээлчид хүртсэн. Харин дэд байрт БНСУ-ын уран бүтээлч, гутгаар байрт Өвөрмонголын уран бүтээлчид шалгарсан байна. Тус наадмын язгуур урлагийн төрөлд “Алтай” хамтлаг тэргүүн байр эзэлжээ.

Энэхүү наадамд Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Франц, Турк, Энэтхэг, ОХУ-ын Буриад, Тува зэрэг 12 орны 200 гаруй ардын авьяастан оролцож, Монгол орны соёлын их өвтэй танилцсан байна. “Азийн ардын урлагийн их наадам”-ыг Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүж, авьяасаараа шалгарсан ардын авьяастнуудад 1000-4000 еврогийн шагнал хүртээжээ.

Улаанбаатар хотод анх удаагаа зохион байгуулагдсан энэхүү наадмын хүрээнд “Соёл урлаг-Үндэсний дархлаа” хүндэтгэлийн тоглолт, Ардын урлагийн фестиваль, шилдэг оролцогчдын нэгдсэн тоглолтууд болж, олны сонирхлыг ихэд татсан байна.

Санал болгох мэдээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …