Селена Гомез, Биберийг санагалзан тайзан дээр уйлав уу?

kinopoiskru-selena-gomez-1134163 Өнгөрсөн лхагва гаригт дуучин Селена Гомез Бруклины тайзнаа “Love Will Remember” дууг дуулах үеэрээ сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй уйлсан нь түүнийг одоо болтол Биберийг мартаагүй гэх таамаглалыг батлав.

Тухайн үед Селена тайзан дээр уйлсан шалтгаанаа шүтэн бишрэгчдээ бодож, хайрласандаа гэж тайлбарласан ч, түүний ойр дотныхон  Селена тайзан дээр гарах болгондоо шүтэн бишрэгчиддээ хайртай гэдгээ илэрхийлээд байвал усан нүдэн гүнж болох байсан гэх хүмүүс ч байгаа юм.

Селенагаас салсны дараа Бибер нэг хэсэгтээ л шар хэвлэлийн баатар болж шоу цэнгээн элдэв бусын асуудалтай холбогдсоор арай хийн намжсан.

Харин хэвлэлийнхэн түүний гаргасан үйлдлүүдийг  Селенаг мартахын тулд  иймэрхүү  алхам хийсэн байх хэмээн таамагладаг билээ.selena-gomez-2_blog

2011 оны Оскар наадмын дараах “Vanity Fair”  үдэшлэгийн үеэр Бибер, Селена нар тайзан дээр хосоороо гарч ирэн өөрсдийн үерхэж буйгаа албан ёсоор  зарлаж байсан юм. Тухайн үедээ хөгжмийн ертөнцийн хамгийн залуухан хос гэгдэж байсан хосуудын маань салсан шалтгаан тодорхой бус билээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …