Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа ирэх арваннэгдүгээр сард “Тэнгэр шиг бай” хэмээх өөрийн бие даасан тоглолтоороо фенүүддээ бэлэг барих нь ээ. Тэрбээр яруу найрагч О.Дашбалбар агсны “Тэнгэр шиг бай” шүлгээр дуу хийж, тун удахгүй шинэхэн уран бүтээлээ ард түмэндээ хүргэх гэнэ.
Дуучин Т.Ариунаа өнгөрөгч дөрөв, тавдугаар сард Европын орнуудаар аялан тоглолт хийгээд ирсэн билээ. Тодруулбал, Герман, Бельги, Франц, Чех, Австри, Швед, Англи, Турк, Ирланд зэрэг орнуудаар аялан тоглолтоо хийсэн билээ.