БНХАУ-ын иргэн Ван Ситян гэгч эмэгтэй урсгал сөрж яваад замын цагдаад саатуулагджээ. Тэрээр Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчихөөд хуулийн дагуу арга хэмжээ авах гэсэн цагдаад мөнгө өгье хэмээн давхар хахууль өгөх гэж оролджээ.
Гэсэн ч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дагуу түүний жолоо барих эрхийг 6 сараар хасч, цаашид эрх хасуулсан хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг анхааруулсан байна.
Монгол улсын хууль дүрмийг мөнгөөр аргалах гэж оролдсон Ван Ситян бүсгүй монголд мөнгөөр бүхнийг аргалчихаж болно гэсэн ойлголттой явдаг бололтой.