Гэрэл зураг сонирхогч нарын дунд “АМРЫГ ЭРЬЕ” баримтат гэрэл зургийн уралдаан зарлагдлаа.
Уралдааны зорилго:
Цагдаагийн байгууллагын шинэчлэлийн бодлогыг ард иргэдэд таниулах, алба хаагчдын эрх ашгийг хамгаалах, олон нийтэд эерэгээр ойлгуулах, ажил мэргэжлийн онцлогийг үнэн бодитоор хүргэх, цагдаа-иргэдийн хамтын ажиллагааг сайжруулах, монголын гэрэл зургийн түүхийг цагдаагийн алба хаагчдын сэдэвт зургаар баяжуулах.
Уралдааны сэдэв: “АМРЫГ ЭРЬЕ”
“Уралдаанд ирүүлэх гэрэл зураг буюу бүтээл нь:
-Уралдаанд оролцогч 5-аас илүүгүй гэрэл зургаар оролцох ба дижитал хувилбарыг JPEG, RAW файлаар CD/DVD хэлбэрээр хүлээн авна. 300 аас дээш dpi үзүүлэлттэй 20х30 буюу А4 хэмжээтэй хөндлөн болон босоо хэлбэрийн зураг байна.
– Уралдааны сэдэвт нийцсэн байх
– Оролцогчийн илгээсэн бүтээл нь зөвхөн өөрийн бүтээл байх ба зохиогчийн эрх болон бусад хууль тогтоомжийн зөрчилгүй байх
– Өмнө нь ямар нэгэн уралдаан тэмцээнд орж байгаагүй байх
– Өөрийн нэр хаяг, холбогдох утсаа үлдээхийн дээр бүтээлдээ тохирох тайлбар бичих
– Гар утсаар бус зөвхөн 11 megapixel –ээс дээш үзүүлэлттэй зургийн аппаратаар авсан байх шаардлагатай.
Шалгаруулалт:
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төв, хамтран зохион байгуулагч Үндэсний гэрэл зургийн танхимаас томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн мэргэжлийн гэрэл зурагчдын саналыг үндэслэн бүтээлүүдийг сэдэв, бүтээлч байдал болон уран сайхны илэрхийлэл зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан шалгаруулна. Ерөнхий зохион байгуулагч ЦЕГ нь уралдаанд шалгарсан шилдэг бүтээлүүдийг цаашид цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг сурталчилахад бүтээлийн эзний нэрийг дурьдаж ашиглах болно.
Бүтээл авах хугацаа:
Бүтээлийг 2013 оны 10 дугаар сарын 20-ноос 11-р сарын 30-ийг хүртэл Үндэсний гэрэл зургийн танхимд болон amraiig_ereie@yahoo.com хаягаар хүлээн авна. Өөрийн холбогдох утас нэр хаягийг тодорхой бичиж ирүүлнэ.
Хамрагдах хүрээ:
Бүх насны гэрэл зураг сонирхогчид, мэргэжлийн гэрэл зурагчид хамрагдах
боломжтой. Нэг хүн 4-5 бүтээлийг ирүүлнэ.
Шагналын сан:
Уралдаанд ирсэн бүтээлүүдийг шалгаруулж 2013 оны 12-р сарын 10нд Занабазарын музейд үзэсгэлэн гарган олны хүртээл болгох юм байна.