6 буудуулж амиа алдсан залууг хороосон байж болзошгүй сэжигтнийг баривчилжээ

imagesЭнэ сарын 17-оос 18-нд шилжих шөнө Налайхын “Мustang” баар, буудлын үүдэнд нэгэн эр автомашин дотроо зургаа буудуулж амиа алдсан байсан тухай мэдээлсэн билээ.

Тэгвэл эл онц ноцтой гэмт хэргийг нийслэл болоод дүүргийн цагдаагийн байгууллагынхан хамтран шалгаж, гэмт хэрэгтнийг хайсны эцэст өнгөрсөн амралтын өдрөөр Нийслэлийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд олж баривчилсан аж. Одоогоор сэжигтнийг саатуулан байцааж эхэлсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.

Дашрамд дуулгахад, хэрэг гарах үед сэжигтэн, хохирогч нар хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй байгаа ажээ. Хохирогч нь БГД-ийн иргэн 28 настай залуу байсан бөгөөд толгойдоо дөрөв, цээжиндээ 2 буудуулан амиа алдсан байсан гэнэ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …