Селена гомез “усан нүдэн гүнж болох байжээ”

kinopoiskru-selena-gomez-1134163Өнгөрсөн лхагва гаригт дуучин Селена Гомез Бруклины тайзнаа “Love Will Remember” дууг дуулах үеэрээ сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй уйлсан нь түүнийг одоо болтол Биберийг мартаагүй гэх таамаглалыг батлав.

Тухайн үед Селена тайзан дээр уйлсан шалтгаанаа шүтэн бишрэгчдээ бодож, хайрласандаа гэж тайлбарласан ч, түүний ойр дотныхон  Селена тайзан дээр гарах болгондоо шүтэн бишрэгчиддээ хайртай гэдгээ илэрхийлээд байвал усан нүдэн гүнж болох байсан гэжээ.

Селенагаас салсаны дараа Бибер нэг хэсэгтээ л шар хэвлэлийн баатар болж шоу цэнгээн элдэв бусын асуудалтай холбогдсоор арай хийн намжсан.

Харин хэвлэлийнхэн түүний гаргасан үйлдлүүдийг  Селенаг мартахын тулд  иймэрхүү  алхам хийсэн байх хэмээн таамагладаг билээ.

selena-gomez-2_blog

2011 оны Оскар наадмын дараах “Vanity Fair”  үдэшлэгийн үеэр Бибер, Селена нар тайзан дээр хосоороо гарч ирэн өөрсдийн үерхэж буйгаа албан ёсоор  зарлаж байсан юм. Тухайн үедээ хөгжмийн ертөнцийн хамгийн залуухан хос гэгдэж байсан хосууд нэг л өдөр хоёр тйиш болсон  билээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Фото:Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Н.Лхамгармаа нар хуримаа хийжээ

Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар өчигдөр /2019.09.25/ билэгт …