Өнгөө алдаж, үрчлээ суусан арьсыг түргэн сэргээх аргууд

 3076632059_56e4d90a_3076632059_8VK64wlG_125B15DАжлын ачаалал болон стресснээс болж хүний арьс амархан өнгөө алддаг нь судалгаагаар тогтоогджээ. Хэрэв нүүрний арьс тань сулбайж, ядарсан байдалтай харагдвал шинэхэн жүржийн шүүсэнд тал жүрж байхад болно. Салфетка эсхүл марль норгож шүүсийг нь шувтраад арьсан дээрээ 5 минут хиртэй тавь. С витамин нь арьсанд гялалзсан өнгийг бий болгож сэргээнэ.

Мөн хүний нүүрний эд эс нь чийгээ түргэн алддаг тул витамин болон протеин агуулсан чийгшүүлэгч кремийг орой үдэш заавал түрх. Унтахын өмнө түрхсэн крем нь илүү үр дүнтэй байдаг.

Гоо сайхнаа хадгалахад энгийн дүрэм журмыг баримтлах хэрэгтэй. Хэрэв та кофе уудаг бол үдээс хойш  буюу 5 цагаас хойш уух хэрэггүй. Үдэш орой уусан кофе нь зөвхөн нойронд нөлөөлөөд зогсохгүй нүүрний арьсанд сөргөөр үйлчилдэг нь нотлогдсон.

Нүүрэнд тогтсон үл мэдэх үрчлээс нь насыг төдийгүй арьсны байдлыг тодорхойлдог. Ийм нүүрэнд пудр тавихаас өмнө маск түрхвэл үр дүнгээ өгнө. Ганц ширхэг өндөгний шарыг ургамлын тостой хольж (1 цайны халбага) хольж сайтар хутгаад нүүрэндээ 10-15 минут тавина. Дараа нь угаахад үл ялиг үрчлээсүүд бараг мэдэгдэхээ больсон байх вий.

Зовхины тень, уруулын будгаас улаан өнгийг сонговол (шүрэн, хүрэн шаргал гэх мэт) илүү тохирч, нүүрийг сэргээдэг. Нүүр тань бага зэрэг хавагнасан тохиолдолд давстай бүлээн усаар шавш. Дараа нь хүйтэн усаар зайлж угааж болно. Мөн долоо хоногтоо тогтмол 1-2 удаа нүүрээ мөсөөр арчиж байх хэрэгтэй ба арьс тань чангарна.

Ugluu-logo1717

 

Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …