Болгар улсын археологчид дундад зууны үеийн хийц хэмээн тодорхойлогдоод буй бөгж олжээ. Энэ бөгж нь тухайн үеийн хэд хэдэн улс төрийн аллагад ашиглагдаж байсан хэмээн таамаглаад буйг албаны хүмүүс мэдээлж байна.
Одоогоор 600 гаруй жилийн настай хүрэл бөгжийг 14 дүгээр зууны үеийн язгууртнуудын амьдарч байсан газрын ойролцоох Кейп Кайлакра гэж газраас хийсэн малтлагаас гаргаж авчээ. Үүнээс гадна алтан зүүлт болон сувдан ээмэг гэх зэрэг 30 үнэт эдлэл олдсон хэдий ч мэргэжилтнүүдийн анхаарлын хүрэл бөгж хамгийн ихээр татаад байна. Өөрөөр хэлбэл эдгээр зүйлс хор агуулж байсан нь хэд хэдэн шинжилгээгээр тогтоогдоод байна. Энэ талаар Малтлагын үйл ажиллагааг удирдан явуулсан Болгарын Үндэсний Археологийн Музейн төлөөлөгч Бонни Петруновагийн хэлснээр энэ бөгж нь Итали, Испаниас дамжин орж ирсэн байх магадлалтай. Цаашлаад нарийн шинжилгээгээр эрэгтэй хүн баруун гартаа зүүснээс гадна эрдэнэс агуулагдаж байсан нүх хор цутгахад хамгийн тохиромжтой гүн байсан гэв.
эх сурвалж: mglradio.com